• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-11 18:02:24    
Хамтын ажиллагааны нөөц хүчнээ Монголын талтай хамтаар дайчлан нэн олон том төслийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

      УТТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 11-ний өдөр Бээжинд Монголын УИХ-ын дарга Дамдингийн Дэмбэрэлтэй уулзахдаа, Монголын талтай хамтын ажиллагааны нөөц хүчнээ хамтаар дайчлан эрдэс баялаг олборлох, дэд бүтцийн байгуулалт хийх ахицаа түргэтгэн, нэн олон том төслийн хүрээнд хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ.

      Ирэх жил нь Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд тохиож байгаа юм. Жя Чинлинь хэлэхдээ, үүгээр тохиол болгож, найрсаг харилцаагаа цаашид эрчимжүүлэн, хоёр орны найрсаг харилцааны шинэ байдлыг байнга тогтоохын тулд, Монголын талтай хамтаар хүчин чармайлт гаргахад Хятадын тал бэлэн байна гэлээ. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Хятадын тал хүндэтгэсээр ирсэн бөгөөд Монголын ард түмний хийсэн хөгжлийн замын сонголтыг хүндэтгэж байна гэж тэр бас тэмдэглэжээ.

      Тайвань, Түвдийн зэрэг асуудлаар Монголын талаас Хятадын талд шуурхай дэмжлэг үзүүлснийг Жя Чинлинь сайшааж талархал илэрхийлжээ.

     Хятад улстай харилцаа хөгжүүлэхийг Монгол улс дээд хэмжээнд чухалд үзэж, дэд бүтцийн байгуулалт, соёл, боловсрол зэрэг салбаруудад ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хүсч байна гэж Дамдингийн Дэмбэрэл тэмдэглэлээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\