Хятад улсын дарга Хү Жиньтао 11-ний өдөр Бээжинд айлчлахаар хүрэлцэн ирсэн Оросын Батлан хамгаалахын сайд Анатоли Сердиуковтой уулзав.
Хү Жиньтао хэлэхдээ, удахгүй өнгөрөн одох энэ нэгэн жил бол Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа чухал их ахицыг хийсэн жил болох юм. Энэ жил хоёр орны тэргүүн нар урьд хожид тав удаа уулзалдаж, том чухал асуудлуудаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр тал олон улсын болон бүс нутгийн олон талын ажил хэрэгч үйл ажиллагаанд нягт хамтран ажиллаж, олон улсын банк санхүүгийн хямрал болон бүх бөмбөрцгийн чанартай өрсөлдөөн сорилтыг хамтаар аргацаасан юм. Хятад Орос хоёр орны стратегийн түншийн харилцааны хөгжлийн дагуу, хоёр цэрэг армийн харилцаа ч тасралтгүй бэхжин эрчимжих болно гэлээ.
|