
БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 10-ны өдөр Бээжинд Монголын УИХ-ын дарга Дамдингийн Дэмбэрэлтэй уулзсан байна.
Уулзалтын үеэр, Ү Бангүө хэлэхдээ: Хятад, Монголын найрсаг солилцоо, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, уг бүс нутгийн энх тайван байдал болон хөгжилд ч ашигтай юм. Монгол улстай харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын тал чухалд үзэж, Монголын талтай эрдэс баялгийн нөөцийн зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр талын эдийн засаг, худалдааны нөөц хүчийг Хятад, Монголын харилцааны хөгжлийн шинэ хөдөлгүүр хүчин болгож, хоёр ард түмэнд түүний үр өгөөжийг нэн сайнаар эдлүүлэхэд бэлэн байна гэлээ.
Парламент хоорондын харилцааны талаар Ү Бангүө хэлэхдээ: БХАТИХ болон Монголын УИХ-ын олон давхарга дахь харилцаа холбоог цаашид гүнзгийрүүлж, хууль тогтоомж, ардчилсан хуулийн байгуулалт, төр улсаа засах зэрэг талаар солилцоогоо нэмэгдүүлэн, хоёр талын хөгжилд амьжиргааны шинэ хүчин сэлбэхийг хүсэж байна гэлээ.
Эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, байгаль орчны хамгаалалт зэрэг салбарт Хятадын талтай ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг Монголын тал хүсэж байна гэж Дамдингийн Дэмбэрэл тэмдэглэжээ. Нэг Хятадын бодлого эрс баримталж, Тайвань болон Төвдийг Хятадын нутаг дэвсгэрийн салгшгүй хэсэг гэж үзэж байна гэж тэрээр бас илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|