• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-12 16:03:55    
Зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

      Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх Зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын бага хурал 11-ний орой Бээжинд өндөрлөжээ. Тус хуралаас даргын мэдэгдэл нийтэлж, дараа удаагийн хурлыг эртхэн хуралдахыг талууд зөвшөөрсөн байна.

     Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, ГХЯ-ны орлогч сайд Ү Давэй дарга нарын мэдэгдлийг уншиж сонсголоо. Мэдэгдэлд тэмдэглэхдээ: Хуралд оролцсон талууд хоёрдугаар шатны үйл ажиллагааг тал бүрээр хэрэгжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байхыг шалган нотлох асуудал болон Зүүн хойд Азийн энх тайван аюулгүйн байдал зэрэг гурван сэдвээр маш нухацтай ярилцсан байна гэжээ.

      Мэдэгдэлд цааш нь тэмдэглэхдээ: 9 ·19-ний нийтийн мэдэгдлийн 2 дахь шатны үйл ажиллагааны нааштай ахицыг зургаан тал нотолсон байна. 10 · 3-ын нийтийн баримт бичгийн дагуу Солонгосын Ёнбёны цөмийн төхөөрөмжийн ажиллагааг алдагдуулах болон БНАСАУ-д сая тонн нефтьтэй тэнцэх эдийн засгийн эрчим хүчний тусламж үзүүлэх асуудлыг хэрэгжүүлэх талаар талууд зөвшөөрсөн байна.

      9 ·19-ний нийтийн мэдэгдэлд цөмийг байцаан шалгаж болох газарт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтоо биелүүлнэ гэж талууд дахин нотолсон байна гэжээ.

      Мэдэгдэлд тэмдэглэхдээ: Зургаан талт хэлэлцээний явцыг ахиулах, Зүүн хойд Ази болон дэлхийн энх тайван, тогтуун байдалд хувь нэмэр оруулахыг 6 тал санал нэгтэй зөвшөөрсөн байна гэжээ. \Сарантуяа орчуулж, Буян хянав\