ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян саяхан Шанхайн ажил байдалтай танилцах үед онцлон тэмдэглэхдээ, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжихийг хэвээр байлгахыг эдийн засгийн ажлын тэргүүн байранд тавьж, хямралыг зохицуулан дотоод эрэлт хэрэгцээгээ өргөтгөн, боломж тохиолыг ашиглан өөрчлөлтөө ахиулж, шинийг үүдэн бүтээх хэлбэрээр нээлтээ өргөтгөж, эдийн засгийг сайн мөртөө түргэн хөгжүүлэхээр чармайх хэрэгтэй гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, эдийн засгийн хөгжил бол бүх асуудлыг зохицуулахын үндэс суурь мөн, хэрэглээний шаардлагыг өргөтгөх болон иргэдийн амьдралыг сайжруулахыг сайтар уялдуулж, нааштай зохицуулан, хүчир бэрхийг хамтаар туулж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжихөд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ, урагшлах зам дахь хүчир бэрх болон асуудлыг өөрчлөлтийн арга замаар зохицуулах бөгөөд олон улсын банк санхүүгийн хямрал дунд ашигтай хүчин зүйлийг мэдрэн боловсруулж, экспортлохыг тогтуун байлгах бөгөөд өргөтгөж, олон улс болон дотоодын хоёр зах зээл, хоёр эх баялгийг улам сайн ашиглаж, Хятадын эдийн засгийн олон улс дахь өрсөлдөөн сорилтын эрч хүч болон эрсдэлийг даах чадварыг тасралтгүй чангатгах хэрэгтэй гэж тэрээр онцолсон байна.
Ли Кэчян онцлон тэмдэглэхдээ, аж ахуйн нэгжүүд алс холыг бодон үйлдвэрлэлийн хэлбэрээ өөрчлөн сайжруулж, зүүн нутгийн далай дагуу бүс нутгийнхан шинэ гараанаас үйлчилгээний ажил төрөл, ялангуяа орчин үеийн үйлчилгээний салбарыг ихээр хөгжүүлж, тэргүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэх болон тэргүүний шинэ техникийн аж үйлдвэрийг нааштай хөгжүүлж, эдийн засгийн цогц хүчнээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.\Сарантуяа орчуулж, Буян хянав\
|