Тайваний "Жүнхуа агаарын тээврийн компани"-ийн С17989 зорчигч тээврийн нисэх онгоцоор 313 зорчигч болон нисэх багийн 13 бүрэлдэхүүн 15-ны өдрийн 10 цаг 10 минутад Ханжөүд хүрэлцэн ирлээ. Энэ нь Тайвань Ханжөү хоорондын шууд нислэгийн анхны нислэг болно.
Зорчигч тээврийн А330 гэдэг уг онгоц нь мөн өдрийн 8 цаг 40 минутын үеэр Тайбэйгийн Таоюань нисэхийн буудлаас мордсон байв.
Жүнхуа агаарын тээврийн компанийн ерөнхий захирал Сүнь Хүншян мөн онгоцоор Ханжөүд ирэв. Тэрээр хэлэхдээ, энэ удаа Тайваниас Ханжөүд ирэхэд цаг 30 минут л нислээ. Өмнө нь Шянган, Аомэниэр дамжиж явдаг үед 5, 6 цаг аялдаг байсан юм. Шууд нислэгтэй болсноор цаг их хэмнэх төдийгүй тасалбарын үнэ ч жаахан хямд болох болно гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав.\
|