Хятад улсын дарга Хү Жинтао 15-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс шинжлэх ухаан техникийг түрүүлэн хөгжүүлэх стратегийн байранд тавьж, эдийн засаг нийгмийн хөгжилд хүчирхэг их түшиг тулгуур хангах болно гэжээ.
Хятадын шинжлэх ухаан техникийн ажилтнуудын олон нийтийн байгууллага-Хятадын Шинжлэх ухаан техникийн нийгэмлэг байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх хурал дээр Хү Жинтао хэлэхдээ, Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжлийн ерөнхий төвшин өнөө хөгжиж байгаа орнуудын эхний эгнээнд жагсаагдаж, эрдэм шинжилгээний хэсэг салбар нь олон улсын тэргүүний төвшинд хүрсэн байна. Хятадын засгийн газар шинжлэх ухаан техникийн үндэсний чухал чухал төслийг түргэвчлэн хэрэгжүүлж, бие дааж шинийг үүдэх талын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинжлэх ухаан техникийн ажилтнуудын шинийг үүдэх идэвхжлийг дайчлах аятай сайхан нөхцөл боломж хангах болно гэжээ.\Анар орчуулж, Цэцэн хянав\
|