• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-15 11:05:42    
Хү Жиньтао Ляо нин мужийн ажил байдалтай танилцав

Хятадын Олон Улсын Радио

    ХКН-ны төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао тун саяхан Хятадын зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн хуучин бааз болох Ляо нин мужийн ажил байдалтай танилаж явахдаа: Итгэл зоригоо бататгаж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засаг нийгмийн хөгжлийг цаашид улам ахиулахаар чармайх хэрэгтэй гэж боловсон хүчин болоод ард иргэдэд хандаж хэлсэн байна.

    Хү Жиньтао цааш нь хэлэхдээ: Өнөөгийн эдийн засгийн хүнд байдалд тэргүүний техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг сайтар хийж, тоног төхөөрөмжийн үйлдвэрээ нэн сайн өрсөлдөх чадалтай болгох хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

    Эдийн засгийн хөгжилд олон улсын болоод дотоодын хүндрэл бэрхшээл тулгарч байгааг ойлгох хэрэгтэй. Түүнчлэн энэ сөрөг байдалд ч бас асар том боломж байгаа гэдгийг олж харах хэрэгтэй. Өрсөлдөөн, сорилтыг боломж тохиол болгож, эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг нааштай ахиулж, бие даан шинийг нээх талаар хүчин чадлаа дээшлүүлэх хэрэгтэй.

     Эрчим хүч хэмнэж нүүрс хүчлийн хий гаргахыг багасгаж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажлыг үнэнхүү сайн хийж, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх хэрэгтэй.

     Эдийн засаг нийгмийг түргэн хөгжүүлэхэд улам бүр тус төхөм үзүүлж, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулах хэрэгтэй гэж Хү Жиньтао хэлсэн үгэндээ онцолсон байна. /Баясгалан орчуулж, Буян хянав/