• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-16 10:21:25    
Эдийн засгийн тогтвортой, хурдацтай хөгжлийг хэвээр байлгахыг чухалчлав

Синьхуа Агентлаг

    Дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх үндсэн дээр бүтцийн зохицуулалт хийх хэрэгтэй. Өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж, эдийн засгийн тогтвортой, хурдацтай хөгжлийг хэвээр байлгах хэрэгтэй гэж Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 14-нд Бээжинд онцлон тэмдэглэсэн байна.

    Бүх Хятадын хөгжил, өөрчлөлтийн асуудлаарх ажлын хурлын хаалтан дээр Ли Кэчян үг хэлэхдээ: Олон улсын банк санхүүгийн хямрал газар авч, цаашид даамжирч байгаа нь Хятадын эдийн засгийн хөгжилд ноцтой нөлөөлж байна. Эдийн засгийн өсөлтийг хэвээр байлгахад дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөх үндсэн дээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын бүтцийг сайжруулах ёстой. Иргэдийн амьжиргааг тодорхой хэмжээгээр сайжруулж, тогтвортой хөгжлийн хүч чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын төслийг ил тод, өндөр үр ашигтай хэрэгжүүлэх нь чухал юм гэжээ. /Баясгалан орчуулж, Буян хянав/