ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 12-р сарын 20-оос 21-ний өдрүүдэд Хятадын Шанхай хотод болох Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, худалдаа, соёлын 4 -р чуулга уулзалтанд оролцох болно.
Хятадын Төрийн Зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Вэй-И 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг, худалдаа, соёлын тус чуулга уулзалт нь хоёр эргийн эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх уриан дор болох юм. Үүний зэрэгцээ хоёр эргийн банк санхүү болон үйлчилгээний ажил төрлийн хамтын ажиллагааг өргөтгөх, хоёр эргийн харилцан хөрөнгө оруулалтанд тус дөхөм үзүүлэх болон хоёр эргийн эдийн засгийн солилцоог дүрэмжүүлэх зэрэг нь тус чуулга уулзалтаар авч хэлэлцэх асуудал юм гэжээ.
Тус чуулга уулзалтанд нийт 300 гаран төлөөлөгч оролцох юм байна. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\
|