• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-18 14:26:11    
Хятад улс дэлхийн эдийн засаг банк санхүүг тогтвортой байлгахын төлөө хувь нэмэр оруулна

Синьхуа Агентлаг

      Хятадын ерөнхий сайдын орлогч Ван Чишань 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Олон улсын банк санхүүгийн хямрал газар авч байгаа өнөөгийн байдалд, Хятад улс дэлхийн эдийн засаг банк санхүүг тогтвортой байлгахын төлөө чадахын хирээр хувь нэмэр оруулна гэжээ.

      Ван Чишань банк санхүүгийн тогтвортой байдлын чуулга уулзалтын дарга, Италийн төв банкны ерөнхийлөгч Марио Драгхитай уулзах үед ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулахын тулд Хятадын засгийн газар дотоод эрэлт хэрэгцээгээ өргөтгөх, эдийн засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд эдийн засгийн хөгжлийн арга барилаа түргэн өөрчилж, бүтцийн зохицуулалт хийж байна. Хятад улс цаашид олон улсын хамтыни ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн эдийн засаг банк санхүүг тогтвортой байлгахын төлөө чадахын хирээр хувь нэмэр оруулна гэжээ.

      Марио Драгхи хямралыг зохицуулах талаарХятадын засгийн газрын явуулж байгаа бодлого, арга хэмжээг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, одоогийн байдалд, олон орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хамгийн чухал юм гэжээ. \Буян орчуулж, Цэцэн хянав\