18-ны үдээс өмнө ХКН-ын 11 дэх удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал хуралдсаны 30 жилийн ойг тэмдэглэх их хурал Бээжинд баяр ёслолын байдалтай болж, Хятад улсын дарга Хү Жиньтао үг хэлсэн байна.
1978 оны 12-р сарын 18-22-ны өдрүүдэд, ХКН-ын 11 дэх удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал Бээжинд болсон юм. Энэ бол шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших ХКН-ын түүхэн дэх өндөр ач холбогдол бүхий чухал хурал мөн бөгөөд уг хурлаар Хятадын онцлогтой социализмыг баримтлах шинэ санал дэвшүүлж, өөрчлөлт хийж нээлттэй байлгах түүхэн шинэ цаг үеийг нээсэн юм. \Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|