Дэлхийн ховор модны төрөлд орсон тооройн ой улам бүр багасч байгаа тул ӨМӨЗР нь тооройн ойг хамгаалах эрч хүчээ чангатгаж, 2000 онд 26 мянган га тооройн ой байсныг нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар 30 мянган га-д хүргээд байна.
Тоорой мод нь хужир шүү, ган хуурай, тачир нимгэн хөрсөнд тэсвэртэй онцлог ургамал юм. Сүүлийн жилүүдэд суваг татаж усжуулах, иргэдийг нүүлгэх зэргээр байгаль экологийг хамгаалах төслийн дагуу Өвөр Монгол нь тооройн ойг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж, хашаа босгон хамгаалж ирснээр тооройн ой нь ихээхэн сэргэсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав\
|