Хятад улсын дарга Хү Жиньтао Бээжинд ажлын тайлан хийхээр хүрэлцэн ирсэн Шянганы засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Иньчуаньтай 19-ний өдөр Бээжинд уулзахдаа, Төв засгийн газар Шянганы банк санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг маш чухалд үзэж, цаашид бүх хүчин чадлаараа Шянганд туслан олон улсын банк санхүүгийн хямралын өрсөлдөөн сорилтыг зохицуулах болно гэж тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ жил Шянган хүндрэл бэрхшээлд тулгарсан боловч нэлээд сайн хөгжлийн байдлаа ерөнхийдөө хэвээр хадгалсаар байна. Нэн ялангуяа олон улсын банк санхүүгийн хямралд өртсөн ч онцгой районы засгийн газар арга хэмжээнүүд авч, банк санхүүгээ тогтвортой болгож, эдийн засагтаа сэдэл өгч, ажлын байр нэмэгдүүлэн, иргэдийн бэрхшээлийг багасгаж, итгэл зоригийг нь сэргээж, нааштай үр дүнд хүрсэн байна. Эх орноороо түшиг тулгуур болгосон Шянган нь онцгой районы засгийн газрын удирдлага дор нийгэм нийтээрээ сэтгэл нэгтэй чармайж, дарамт шахалтаар хөдөлгөх хүч болгон, хямралаар боломж болгож, Шянганы эдийн засгийн тогтвортой хөгжил, нийгмийн эвсэг зохицонгуй хөгжлийг хэвээр хадгалж чадна гэдэгт бид итгэж байна гэжээ.
Дарга Хү Жиньтао мөн өдөр бас Аомэний засаг захиргааны онцгой районы засаг дарга Хэ Хөүхуаг хүлээн авч уулзсан байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|