21-нээс 22-ны өдрүүдэд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жабао Хятадын баруун өмнөд нутгийн Чүн Чин хотын ажил байдалтай танилцаж, одоогийн тэргүүн чухал үүрэг бол эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийг батлах явдал болно гэж ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлжээ.
Авто машины аж үйлдвэртэй танилцах үед ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, хямралыг боломж болгохоор чармайх хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд ажилтнаа хасагдуулж болохгүй, ажлын байрыг тогтвортой байлгахаар чармайх хэрэгтэй гэжээ.
Тэрээр бас хорооллын нэг айлд орж Хятадын засгийн газар ирэх жил аж ахуйн нэгжүүдийн тэтгэвэртээ гарсан ажилтдын өндөр насны даатгалын төвшинг дээшлүүлж, хот хөдөөгийн оршин суугчдын амьдралын хамгийн доор баталгааны баримжааг дээшлүүлэх болно гэжээ.
21-ний оройн хурал дээр Вэнь Жябао хэлэхдээ, ирэх жилийн эдийн засгийн ажлыг сайн хийхийн төлөө Хятад улс эдийн засгийн нэмэгдлийн хурд буурч байгааг зохицуулахыг макро зохицуулалтын хамгийн чухал харалт болгож, дотоодын эрэлт хэрэгцээг эдийн засгийн нэмэгдлийг ахиулах чухал тулгуур болгож, бүтцийн зохицуулалт, бие даан шинийг үүдэн бүтээхийг хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөх гол тал болгоно. Ардын амьдралыг баталгаажуулан сайжруулах ажлыг эдийн засгийн ажлыг гол тал болгох болно гэжээ.
|