Хятад улсын Дарга Хү Жиньтао "Хятад-Японы багачууд залуучуудын найрсаг харилцааны жил" сэдэвт арга хэмжээний хаалтын ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн Японы Ерөнхий сайд асан Фукуда Ясуо-тай 22-ын өдөр Бээжинд уулзлаа.
"Хятад-Японы багачууд залуучуудын найрсаг харилцааны жил" арга хэмжээ амжилттай болсонд Хү Жиньтао баяр хүргээд, Хятад, Японы харилцааг өргөн хүрээнд хөгжүүлэхэд Фукуда Ясуогийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэллээ. Энэ оны 5-р сард би Японд төрийн айлчлал амжилттай хийлээ. Тухайн үед Ерөнхий сайд асан Фукуда Ясуотай хамтаар Хятад, Японы улс төрийн 4 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг цаашид бэхжүүлж, хоёр орны шинэ үеийн харилцааны хөгжлийн хэтийн төлвийг нээлээ. 9-р сард Асо Таро Ерөнхий сайдын тушаалд орсноос хойш, Хятад, Японы стратегийн харилцааг цаашид ахиулах талаар хоёр тал нийтлэг ойлголтод хүрсэн гэж Дарга Хү Жиньтао онцолжээ. Хү Жиньтао хэлэхдээ, Японы талтай хамтаар чармайж байгаад, хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголт болон холбогдох баримт бичгийг нухацтай хэрэгжүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хүмүүнлэгийн салбар дахь харилцаагаа өргөтгөж, ялангуяа хоёр орны багачууд залуучууд хоорондын харилцааг тогтмолжуулж, Хятад, Япон хоёр орны үеийн үед найрсаг байхын төлөө Хятадын тал бэлэн байна. Хятад, Японы стратегийн харилцан хөнгөлөлттэй харилцааг ахиулж, нэн баялаг үр дүнд хүргэж, хоёр ард түмэн болон дэлхийн ард түмэнд ашиг хүртээнэ гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|