• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-23 16:51:11    
Хятад улс Зимбабве руу зэвсэг дамжуулан зөөвөрлөж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад Чинь Ган хариулжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улс Зимбабме рүү зэвсэг дамжуулан зөөвөрлөж байна гэж өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийсэн хуурамч мэдээлэлтэй холбогдуулан, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 23-ны өдөр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.

     Энэ оны доор хагас жилд Хятадын үйлдвэрлэсэн цэргийн зэр зэвсгийг Киншаса нийслэлтэй Конго улсаар дамжуулан Зимбабве рүү зөөвөрлөсөн гэж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэг тайланд тэмдэглэсэн хэмээн хэвлэл мэдээллийнхэн сүүлийн үед мэдээлсэн. Хятадын тал үүнд ямар хариу өгөх вэ? гэж сурвалжлагчийн сонирхсон асуултад Чинь Ган хариулж хэлэхдээ, Киншаса нийсдэлтэй Конгод хориг тавих НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мэргэжилтний комиссын тайлан дахь холбогдох мэдээг өрнөдийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл сүүлийн үед мушгин гуйвуулж, Киншаса нийслэлтэй Конгоор дамжуулан Зимбабве рүү зэр зэвсэг зөөвөрлөсөн гэж Хятадын талыг буруутгасан байна. Энэ бол огт үндэслэлгүйгээр хуурамчаар зохиосон, ондоо санаа агуулсан зүйл юм. Аюулгүйн Зөвлөлийн тайланг нарийн уншдаг юм бол, энэхүү зэмлэл нь үндэслэлгүй зүйл болохыг мэдэж болно гэлээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\