12-р сарын 23-ны өдрийн 8 цаг 54 минутад Хятад улс Шичангийн дагуул хөөргөх төвөөс Чанжэн 3-р зөөгч А пуужингаар "Фэн-юнь 2" хэмээх 06 дагуулыг тойрог замд нь амжилттай оруулжээ.
2004, 2006 онд Хятад улс "Фэн-юнь 2" 04, 05 хэмээх дагуулыг хөөргөж, цаг агаарын хоёр дагуулаар судалгаа шинжилгээ хийсэн юм. Өнөө, энэ хоёр дагуулын ажиллагаа маш сайн байна.
Энэ удаа 06 хэмээх дагуулыг амжилттай хөөргөсөн нь "Фэн-юнь" цаг агаарын шинжилгээний дагуулыг тойрог замд цаашид тогтвортой ажиллах найдвартай чанарыг нэмэгдүүлж, Хятад улс болон эргэн тойрны улс орнуудын цаг агаарын судалгаа шинжилгээ хийх, цаг агаарын урьдчилсан мэдээлэл авах болон гамшгийг бууруулан, мөн гамшгаас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|