• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Wednesday    may 14th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-31 17:03:03    
Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааны хөгжилтэй холбогдуулан чухал санал дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 31-ний өдөр Бээжинд "Тайванийн эх орон нэгтэй ах дүү нарт өгсөн бичиг" нийтлэгдсэн 30 жилийн ойг тэмдэглэх уулзалт ярианд оролцох үедээ, хоёр эргийн харилцааг эв зүйгээр хөгжүүлэх зургаан зүйлийн чухал санал дэвшүүлсэн байна.

     Энэ зургаан зүйлийн санал бол: Нэг Хятадын зарчмыг баримталж улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаа ахиулж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх. Мөн Хятадын соёлыг мандуулж оюун ухааны хэлхээ холбоо болоод хүмүүсийн хэлхээ холбоог эрчимжүүлж бүх салбарын солилцоог өргөтгөх, улс орныхоо бүрэн эрхийг хамгаалж гадаад үйл хэргийг зөвшилцөх, дайсагнагч байдлыг эцэслүүлж энхийн хэлэлцээр тохиролцох эдгээр болно.

     Хү Жиньтао хэлэхдээ, хоёр эргийн зөвшилцөл хэлэлцээ хийх, хоорондын хэлхээ холбоонд ашигтай байршуулалт хийхийн төлөө, улс орон бүрэн нэгдээгүй онцгой нөхцөл байдал дахь улс төрийн харилцааны асуудлыг хоёр тал ажил хэрэгчээр хайн хэлэлцэж болно. Тайванийн хоолойн тогтвортой байдлыг бататгаж, цэргийн аюулгүй байдлын эргэлзээг багасгахын төлөө хоёр тал зохистой үед цэргийн асуудлыг хэлэлцэж, цэргийн аюулгүй байдлын асуудлаар харилцан итгэлцсэн механизм тогтоох асуудлыг хайн хэлэлцэж болно гэжээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ, "Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутраах ажиллагааг үргэлжлэн эсэргүүцэх бол хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн шаардагдах нөхцөл болзол, мөн хоёр эргийн ах дүү нарийн хамтын хариуцлага мөн гэжээ.

     Тайвань олон улсын байгууллагын ажиллагаанд оролцох асуудлаар Хү Жиньтао хэлэхдээ, "Хоёр Хятад", "Нэг Хятад, Нэг Тайвань" зохиохгүй угтвар нөхцөлд, хоёр эргийн ажил хэрэгч зөвшилцлөөр зүй зохистой тохируулалт хийж болно гэжээ.

     Тайванийн асуудлыг зохицуулж, эх орныхоо бүрмөсөн нэгдлийг биелүүлэх бол Хятадын дотоод хэрэг мөн, гадаадын ямар ч хүчин хөндлөнгөөс оролцож болохгүй гэж Хү Жиньтао онцолсон байна. \Сарантуяа орчуулж, Цэцэн хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040