
Шинэ жилд зориулсан "Бээжин ший" үдэшлэг 30-ны орой Бээжин хот дахь Хятадын Үндэсний Том Театрт боллоо. Хү Жиньтао, Ү Бангөү, Вэнь Жябао, Жя Чинлинь нарын Хятадын нам төрийн удирдагчид тоглолт үзэж байгаа нийслэл Бээжингийн 1000 шахам иргэнтэй хамт 2009 оныг угтан тэмдэглэжээ.
Хөөр баяр бялхсан "Хаварыг угтах аялгуу"-гаар үдэшлэг эхэлж, үндэстний урлагийн үнэт эрдэнэ-Бээжин шийн уламжлалыг залгамжлан хөгжүүлэхийн зэрэгцээ шинэчлэн баяжуулсан гайхамшгийг харуулсан байна. Бээжин шийн нэртэй тоглогч Юй Күйжи, Ли Шэнсү нарын дуулсан "Шинэ жилийн баяраа тэмдэглэе" гэсэн дуу нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших 60 жилийн асар их өөрчлөлтийг магтан дуулж, эх орон хөгжин хүчирхэгжиж, ард түмэн амар жаргалтай аж төрөхийн өлзийтэй ерөөл дэвшүүлж, үдэшлэгийг оргилд нь хүргэсэн байна.
Тоглолт өндөрлөсний дараа, Хү Жиньтао нарын удирдагчид тайзан дээр гарч, тоглогчидтой гар барьж, тоглолт амжилттай болсонд баяр хүргэжээ. \Сарантуяа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|