|
Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс дотоодын холбогдох үйл хэргийг зохицуулах учир шалтгааны улмаас Хятад улсад хийх айлчлалаа цуцалсантай холбогдуулан 4-ний өдөр сурвалжлагчийн сонирхсон асуултад Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган хариулахдаа, Төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Жон Д. Негропонтийг Хятад улсад айлчлуулахаар Америкийн талын шийдсэнийг Хятадын тал ойлгож түүнийг сайшааж байна гэж тэмдэглэжээ.
Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш Бээжингийн цагаар 1-р сарын 4-ний орой Дарга Хү Жиньтаотой утсаар ярилцахдаа, Дундад дорнодын байдал хурцдаж, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс дотоодын холбогдох үйл хэргийг зохицуулах шаардлагатай байгаа болохоор, Төрийн нарийн бичгийн даргын байнгын орлогч Жон Д. Негропонтийг Хятад улсад айлчлуулж, Хятадын талтай хамтаар Америк, Хятадын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглүүлэхээр Америкийн тал шийдлээ гэж илэрхийлснийг Чинь Ган тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|