• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-05 10:09:50    
Олон улсын хамтын нийгэмлэг Газын байдалд үргэлжлэн анхаарал хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио

      Олон улсын хамтын нийгэмлэг 4-ний өдөр Газын байдалд үргэлжлэн анхаарал хандуулж, цэргийн үйл ажиллагаагаа даруй зогсоож, Газын эгэл номхон иргэдэд хүмүүнлэгийн тусламж олгохыг Израильд хандан уриалжээ.

      Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 4-ний өдөр хэлэхдээ, Газын бүс нутгийн мөргөлдөөн шат өгсөж байгаад Хятадын тал сэтгэл түгшиж, холбогдох талууд цэргийн үйл ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнөө даруй зогсож, эгэл номхон иргэдийг алж шархдуулахаас зайлсхийж, бодитой арга хэмжээ авч Газын бүс нутгийн хүмүүнлэгийн хүнд байдлыг намжаахыг хатуу уриалсан байна.

      Израиль даруй түргэн Газын бүсэд гал зогсохыг Оросын ерөнхийлөгч Дмитри Медведев 4-ний өдөр уриалж, уг районы хүмүүнлэгийн хямралд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Орос холбогдох талуудыг Москвад цуглуулан дундад дорнодын асуудлаар хэлэлцээ хийлгэхээр төлөвлөж байна гэжээ.

      НҮБ-ын Аюулгүй зөвлөл тогтоол баталж, Израилийн Газын бүс дэх цэрэг дайны үйл ажиллагааг зогсоохыг шаардахыг Иорданы ван Абдулах бин Абдул-Азизи 4-ний өдөр шаардсан байна. Иорданы ерөнхий сайд Надер Дахаби хэлэхдээ, Газын бүсийн одоогийн байдлыг харгалзан Израилтай хэвийн харилцаагаа сэргээсэн Иордан энэхүү харилцаагаа дахин бодолхийлэх болно гэжээ.

      Чех, Франц, Швед гурван орны гадаад харилцааны сайд нарын даргалсан Европын холбооны төлөөлөгчид 4-ний өдөр Египетэд айлчлах үеэр хэлэхдээ, Палестин Израилийн мөргөлдөөнд Газын бүс нутаг хүмүүнлэгийн ноцтой хямралд нүүрлээд байна. Газын районд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэжээ. Газын бүсэд 3 сая еврогийн хүмүүнлэгийн яаралтай тусламж нөхөн олгож, Израилийн цэргийн агаарын дайралт болон хаалтаас болж, хүнд байдалд ороод байгаа тухайн орон нутгийн хүмүүсийн үндсэн амьдралын шаардлагыг зохицуулах болно гэж Европын зөвлөл 4-ний өдөр мэдэгджээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\