Хятадын Гадаад Хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 6-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Зүүн тэнгисийн асуудлаар Хятад, Япон хоёр орны тохиролцсон зарчимт нийтлэг ойлголтыг Японы тал гуйвуулахгүй байхыг Хятад улс хүсэж байна гэжээ.
Тэрээр Хятад улс "дангаараа" "Тянь Вайтянь" нефть хийн ордыг нээх гэж байна гэдэг тухай сурвалжлагчийн асуултад хариулах үед ингэж илэрхийлсэн юм. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|