• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-09 11:17:45    
Хятадын тэнгисийн цэргийн хамгаалалтын хөлөг онгоц анхны үүргээ биелүүлэв

Хятадын Олон Улсын Радио

    Хамгаалалтын доор Хятадын хөлөг онгоцны сүүлчийн "Гуаньинь" гэдэг худалдааны хөлөг онгоц орон нутгийн цагаар 8-ны үдээс өмнөх 6 цаг 40 минутад Адений булан болон Улаан тэнгисийн хоорондох Мандавын хоолойн аманд амар тайван хүрсэн явдал нь Хятадын тэнгисийн цэргийн хамгаалалтын хөлөг онгоцнууд Адений булангийн анхны үүргээ амжилттай биелүүлснийг харуулж байгаа юм.

    "Хайкөү" цэргийн хөлөг онгоцны командлагч Фэн Рүйшэн хэлэхдээ, Манай хамгаалалтын хөлөг онгоцнууд 11 хоног аялаад төлөвлөсөн цагтаа хамгаалалтын үүрэг гүйцэтгэх усан хилд нааш цааш зорчих худалдааны хөлөг онгоцнуудыг хамгаалах ажилдаа нэн даруй орсон. Манай хамгаалалтын дор зорчсон Шянганы худалдааны хөлөг онгоцныхон маш сэтгэл хангамжтай байна. Энэ удаагийн хамгаалалтын үүргээ амжилттай биелүүлсэн нь хойшдын үүргээ гүйцэтгэхэд туршлага боллоо гэжээ.

    Анхны хамгаалалтын үүргээ биелүүлсний дараа, "Ү-хань" , "Хайкөү" цэргийн хоёр хөлөг онгоц тогтоосон усан хилдээ буцаж, дараачийн үүргээ хүлээж байна.\Анар орчуулж, Цэцэн хянав \