Хятад улсын дарга Хү Жиньтао 12-ны өдөр Бээжинд Америкийн екс Ерөнхийлөгч Жими Картер-ийг хүлээн авч уулзахдаа, шинэ зуунд тулгарч байгаа дэлхий нийтийн чанартай зүйл бүрийн өрсөлдөөн сорилтод Хяатд, Америк хоёр орон хамтаар хандаж, Хятад Америкийн харилцааг тал бүрээр гүнзгий ахиулах ёстой гэж илэрхийлсэн байна. Екс Ерөнхийлөгч Жими Картер нь Хятад улсад хүрэлцэн ирж, Хятад Америк хоорондоо дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцож байна.\Уртнасан орчуулав.\
|