• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-13 17:00:33    
Социализмын гол өртгийн системийг хүч тавин байгуулах хэрэгтэй

Синьхуа Агентлаг

     ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төв хорооны оюун санааны боловсон байдлын байгуулалтын ажлыг удирдах зөвлөлийн дарга Ли Чанчүнь 12-ны өдөр Бээжинд хэлэхдээ, оюун санааны боловсон байдлын байгуулалт хийхэд шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг гүнзгий туушлуулан найдваржуулж, социализмын гол өртгийн системийг хүч тавин байгуулах хэрэгтэй гэжээ.

     Мөн өдөр, Ли Чанчүнь оюуны санааны боловсон байдлын байгуулалтын холбогдох хуралд оролцох үед хэлэхдээ, өнгөрсөн нэг жилд, социализмын гол өртгийн системийн байгуулалтыг шинээр ахиулж, том үйл хэрэг зохион байгуулах, бэрхтэй явдлыг зохицуулах явцад, үндэстний зориг санаа болон цаг үеийн зориг санааг бадруулж, яруу алдар ичгүүр гутамшгийг мэдэн, төв суртлыг эрхэмлэн, эвсэг зохицонгуй сайн сайхан суртлыг цаашид бүрэлдүүлж, бүх ард түмний урагшлан дэвших зориг санааны хүчин чадлыг хөгжөөсөн байна гэжээ.

     Тэрээр залгаад хэлэхдээ, энэ жилийн оюун санааны боловсон байдлын байгуулалтын ажил шинэ Хятад улс байгуулагдсан 60 жилийн ойг тэмдэглэх нэлээд олон үйл ажиллагааны хүрээнд явагдна, нийгмийн соёлын орчныг цэвэрлэн, сүлжээ, сүлжээний баар, ном сэтгүүлийн зах зээл болон сургуулийн орчин тойронд оршиж байгаа асуудлыг голлон зохицуулж, насанд хүрээгүй хүүхэд багачуулын эрүүлээр өсөн бойжиход тус дөхөм үзүүлэх болно. Иргэдийн соёлт боловсрол болон нийгмийн соёл иргэншлийн төвшнийг чармайн дээшлүүлж, социализмын соёлын хөгжил цэцэглэн бадрахад тус дөхөм үзүүлэх болно гэжээ. \Сарантуяа орчуулж, Пэрлаймаа хянав\