• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-15 18:05:40    
Америк, Хятад найрсаг байх нь дэлхий нийтэд асар их нөлөөтэй юм

Хятадын Олон Улсын Радио

     Америк, Хятад хоёр орон найрсаг харилцаатай байх нь дэлхий нийтэд асар их нөлөөтэй, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад ашигтай юм гэж Америкийн экс Ерөнхийлөгч Жимми Картер 14-ний өдөр илэрхийлжээ.

     Жимми Картер нарын зэрэг хүмүүс Хубэй мужид хоёр хоног айлчлахаар 14-ний өдөр Ү Хань хотноо хүрэлцэн очсон юм. 1978 онд Америкийн Ерөнхийлөгчийн хувиар тухайн үеийн Хятадын удирдагч агсан Дэн Шяопинтай номхон далайг алгасан хэлэлцээ хийсний үр дүнд Америк, Хятад дипломат харилцаа тогтоосон билээ.

     Америк, Хятадын харилцаа 30 жилд асар ихээр хөгжиж, хоёр орны олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Америк, Хятадын харилцаа нь өнөөгийн дэлхийн хоёр талын хамгийн чухал харилцаа болсон байна. Америкийн шинэ удирдагч албан тушаалдаа орсны дараа, Америк, Хятадын хамтын ашиг сонирхол цаашид өргөжих нь лавтай юм гэж Жимми Картер үзжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\