• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-17 15:53:36    
Төмөр замын тээвэр түүхэн шинэ амжилт тогтоожээ

Хятадын Олон Улсын Радио

      Сэтгүүлч 17-ны өдөр Хятадын Төмөр Замын Яамнаас мэдээлснийг үзвэл, 16-ны өдөр Хятадын төмөр зам 5 сая 20 мянган зорчигч тээвэрлэж, цагаан сарын өмнөх зорчиг тээврийн хамгийн дээд амжилт тогтоосон юм байна. Төмөр Замын Яамны төсөөлснөөр 17-ны өдөр зорчигч тээврийн хэмжээ бараг 5 сая 100 мянгад хүрэх юм байна.

     Төмөр Замын яамны зорчигч тээврийн салбарын хариуцлагатай хүн танилцуулж хэлэхдээ, Хятадын уламжлалт цагаан сар ойртож байгаа болон Хятадын олон газрын сургууль өвлийн амралт тавьсан, мөн тэрчлэн хот орж ажиллаж байгаа тариачид нутаг буцах болсон тул зорчигч тээврийн хэмжээ маш ихээр өссөн байна. Энэ аяллын оргилыг урагштай туулахын тулд төмөр замын салбар бараа тээврийг түр зогсоох зэрэг арга хэмжээ авч байна гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Цагаан сарын зорчигч тээврийн ажил эхэлсэн 6 хоногийн хугацаанд, төмөр замын салбар давхацсан тоогоор нийт 28 сая зорчигч тээвэрлэсэн юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\