Сүүлийн өдрүүдэд, Хятадаас хэсэг оронд суугаа элчин сайдын яамд цагаан сарын хүлээн авалт хийж, удалгүй болох гэж байгаа Хятадын уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэлээ.
Хятадаас Египетэд суугаа элчин сайдын яам 18-ны орой Хятад хүмүүс, Хятадын харьяат нар болон Египетэд суугаа Хятадын хөрөнгийн нэгжүүдийн 2009 оны цагаан сарын хүлээн авалт хийлээ.
Хятадаас Орост суугаа элчин сайд Лю Гүчан болон түүний гэргий 16, 18-нд элчин сайдын яамандаа Хятад хүмүүс, Хятадын харьяат нарын цагаан сарын хүлээн авалт болон Орост сурч судалж байгаа хүмүүсийн цагаан сарын найр тус тус зохион байгуулсан байна. Хятадаас Таиландад суугаа элчин сайдын яам саяхан "Таиландад сурч судалж байгаа хүмүүсийн цагаан сарын найр" зохион байгуулж, Таиландын холбогдох их дээд сургуулийн хятад оюутнуудын 300 гаран төлөөлөгч оролцсон байна.
Хятадаас Лос Анжелест суугаа консулын газар саяхан цагаан сарын хүлээн авалт болон цагаан сарын найр 3 удаа зохион байгуулж, тухайн нутгийн Хятад хүмүүс, Хятадын харьяат нар болон тэнд сурч судалж байгаа хүмүүс, хэвлэлийн салбарын найзуудад цагаан сарын мэндчилгээ дэвшүүлсэн байна.\Э.Цогзолмаа орчуулав\
|