• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-19 20:49:05    
Вэнь Жябао төрийн зөвлөлийн хурлыг даргалан хуралдуулжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 19-ний өдөр Бээжинд төрийн зөвлөлийн хурлыг даргалан хуралдуулж, удалгүй хуралдах 11 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 2-р чуулганаар хянан хэлэлцүүлэх Засгийн газрын ажлын тайлангийн санал хураах эхийг ярилцсан байна.

      Вэнь Жябао хэлэхдээ, ноднин жилийн сүүлчээс дэлхийн банк санхүүгийн хямралын Хятадын эдийн засагт үзүүлсэн ашиггүй нөлөөнд чиглүүлэн Хятадын засгийн газар уян хатан болгоомжтой байх эдийн засгийн макро бодлого дэвшүүлж, макро зохицуулалтын гол талыг эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн нэмэгдлийг батлахад тавьж, санхүүгийн идэвхтэй бодлого, валютын чөлөөтэй бодлого хэрэгжүүлэхээр дэвшүүлж, дотоод эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн, эдийн засгийг тогтвортой нэлээд түргэн нэмэгдүүлэх 10 арга авсан юм. Төв хорооны эдгээр макро зохицуулалтын бодлого цаг үедээ зохицож, зөв оновчтой, үр ашигтай болсныг практик гэрчилсэн байна гэжээ.

      Вэнь Жябао хэлэхдээ, нэгдүгээр улирлын эдийн засгийн ажлыг сайн хийж, эдийн засгийн уналтыг тогтоон барьж, ойрын хугацаанд гаргасан дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэн, эдийн засгийн нэмэгдлийг ахиулах төлөвлөгөөнүүдийг найдваржуулан, гадаад худалдааг тогтвортой нэмэгдүүлэхээр чармайх хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, Э.Цогзолмаа хянав\