• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-19 17:32:06    
Азийн банк санхүүгийн чуулга уулзалт эхлэв

Синьхуа Агентлаг

      Азийн банк санхүүгийн 2-р чуулга уулзалт 19-ний үдээс өмнө Шянганд эхлэв. 31 улс орон, газар нутгийн улс төр болон санхүү эдийн засгийн салбарын 1000 гаруй хүн энэ чуулга уулзалтад оролцож байна.

      2 хоног болох Азийн банк санхүүгийн энэ чуулга уулзалт нь "өөрчлөгдөж байгаа Ази тив" уриан дор болж байна. Чуулга уулзалт нь голдуу дэлхийн банк санхүүгийн байдал дахь Азийн байр суурь, дэлхийн банк санхүүгийн хөгжлийн хэтийн төлөв, бусад бүс нутгуудын банк санхүүгийн хямралд авч байгаа арга хэмжээ болон Азид өгч буй сануулга зэрэг асуудлыг гүнзгий авч хэлэлцэх болно. Шянганы засаг захиргааны онцгой районы амбан захирагч Зэн Иньчуань нээлтийн үг хэлж, дэлхийн банк санхүүгийн хямралын нөхцөл байдалд болж байгаа энэ чуулга уулзалт нь цаг үетэйгээ нийцэж байна. Дэлхийн эдийн засаг болон банк санхүүгийн өрсөлдөөн сорилтыг гүйцэд судлан хэлэлцэж болох юм гэж тэмдэглэжээ.

      Азийн банк санхүүгийн анхны чуулга уулзалт 2007 онд Шянганд болж, дэлхийн холбогдох мэргэжлийн 800 гаруй хүн оролцсон юм.\Анар орчуулж, Цэцэн хянав.\