Сүүлийн өдрүүдэд"Бээжин, Тяньжиний аялал жуулчлалын бүсийн хамтын ажиллагаа"-ны олон арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хоёр хотын хооронд хурдны галт тэргээр 30 минутад зорчиж болох болсон тул цагаан сарын хугацаанд хоёр хотын хооронд аялж жуулчлах явдал өргөжиж байна.
600 хүнээс бүрдсэн Бээжин, Тяньжиний аялал жуулчлалын хамтын ажиллагааны Бээжингийн баг 18-ны өдөр Тяньжиньд зочилж, Бээжин, Тяньжинь хоёр газрын 2009 оны цагаан сарыг тэмдэглэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Энэ удаад Бээжин хотын аялал жуучлалын газар "Бээжинд ирж шинэлээрэй"уриан дор маш олон аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулсан бол Тяньжинь хотын аялал жуулчлалын арга хэмжээнүүд нь ч Бээжинчүүдийн анхаарлыг их татаж байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Бээжин Тяньжиний аялал жуулчлалын салбархан 18-ны өдөр "Бээжин Тяньжиний авто аяллын төлөвлөгөө", "Жиньхайхү нуурын аялал жуулчлалын төлөвлөгөө" хоёр хэлэлцээрт тус бүр гарын үсэг зурсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\
|