• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-20 16:35:09    
Хятад улсын батлан хамгаалахын цагаан ном хэвлэгдлээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газраас 20-ны өдөр "2008 оны Хятадын батлан хамгаалахын цагаан ном"-ыг хэвлэн гаргалаа. Өнөө юм уу, ирээдүйд гэсэнгүй, хөгжлийн ямар ч төвшинд хүрсэн Хятад улс хэзээ ч жанжлагч бодлого явуулахгүй, бусад орон руу цэргийн өнгөлзлөг хийхгүй гэж энэ цагаан номд тэмдэглэжээ.

      Хятадад нүүрлэж буй өнөөгийн аюулгүй байдлын талаар цагаан номд судалсан бөгөөд Хятадын батлан хамгаалалтын бодлого, армийн зохион байгуулалт, батлан хамгаалалтын зардал, олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг цагаан номд тодорхой өгүүлжээ.

      Өнгөрсөн нэг жилд Хятад улс бие даасан энх тайванч гадаад бодлого болон хамгаалалтын шинж чанар бүхий батлан хамгаалалтын бодлогоо эрс хэлбэрэлтгүй баримтлан хэрэгжүүлж, дэлхийн цэргийн хөгжлийн шинэ хандлагад санаачилгаараа зохицож, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах явдлыг үндэс болгож, нэн өндөр өндөрлөгөөс батлан хамгаалалт болон армийн орчин үеийн хөгжлийг ахиулсан байна гэж цагаан номд тэмдэглэжээ.

      Цагаан номд тэмдэглэхдээ, Хятадын батлан хамгаалалтын зардлыг голдуу армийн зардалд хэрэглэж байгаа бөгөөд нэмэгдсэн зардлыг голдуу офицер дайчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх, юмны үнийн өсөлтөнд зохицуулах, тэрчлэн армийн мэдээлэлжилтийн хэрэгцээг хангаж байна. Хятадын батлан хамгаалалтын зардлын нийт хэмжээ, цэргийн хүнд ногдох дундаж хэмжээ нь дэлхийн зарим гол орны төвшнөөс дор байна. Хятадын батлан хамгаалалтын зардлын нэмэгдэл нь Хятадын батлан хамгаалалтын хэрэгцээ болон улс ардын аж ахуйн хөгжлийн төвшинтэй зохицож байгаа юм гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\