Энэ жил БНХАУ-ыг тунхагласны 60 жилийн ой тохиож байна. Хятад улс 10-р сарын 1-ний өдөр Бээжинд үндэсний баярын цэргийн парад явуулж, өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн, ялангуяа шинэ зууны шинэ үе шатны батлан хамгаалалт болон армийн байгуулалтын ололт амжилтыг харуулах болно.
20-ны өдөр болсон Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын газрын Байлдааны стратеги төлөвлөгөө, бэлтгэл сургуулийн газрын орлогч дарга хурандаа Цай Хуайлэ хэлэхдээ, энэ цэргийн парадаар Хятадын онцлогтой зэвсэгт хүчний системийн байгуулалтын ололт амжилтыг голлон харуулж, армийн хүчнээр гол болгон, хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаарын цэрэг болон 2-р их буут цэрэг, зэвсэгт цагдаагийн анги, тэрчлэн өрхийн цэрэг, бэлтгэл хүчнийг хамарч, эх орондоо үйлдвэрлэсэн байлдааны тоног төхөөрөмжөөр гол болгож, шинэ хэлбэрийн хэсэг зэвсэг тоноглолыг харуулах болно.
Энэ жилийн цэргийн парад нь хэмнэн арвилах зарчим баримталж, сүр жавхаатай бөгөөд ажил хэрэгч байх болно гэж тэрээр онцлов.
1949 оноос хойш Хятад улс нийт 13 удаа үндэсний баярын цэргийн парад хийж байгаа юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|