Яриа хэлэлцээгээр харилцаагаа сайжруулан, эвлэрэл зохицол, хамтын ажиллагааг чухалчлахыг Хятадын тал Солонгосын хойгийн умард өмнөд хоёр талд хүссээр байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 20-ны өдөр Бээжинд хэллээ.
Солонгосын хойгийн умард өмнөдийн харилцааны өнөөгийн хурцадмал байдалд чиглүүлэн сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үед тэрээр хэлэхдээ, Солонгосын хойгийн ойр хөрш болсны хувьд, яриа хэлэлцээгээр харилцаагаа сайжруулан, эвлэрэл зохицол, хамтын ажиллагааг чухалчлахыг Хятадын тал Солонгосын хойгийн умард өмнөд хоёр талд хүссээр байна. Энэ нь Солонгосын хойгийн нийт хүн ардын хамтын ашиг сонирхолд нийцэх бөгөөд мөн олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүсэл найдвар байгаа юм гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|