• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-21 11:02:28    
Гадаадын мэргэжилтнүүд Хятадын бүтээн байгуулалтад оролцохыг хөхүүлэн дэмжиж байна

Синьхуа Агентлаг

     Хятадын уламжлалт цагаан сар болж буйг тохиолдуулан Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 20-ны үдээс хойш Бээжинд суугаа гадаадын мэргэжилтнүүдийн төлөөлөгч, тэдний гэр бүлийнхэнтэй уулзсан байна. Гадаадын мэргэжилтнүүд Хятадын бүтээн байгуулалтад оролцохыг хөхүүлэн дэмжиж байна гэж тэрээр хэлсэн байна.

     Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын өөрчлөлт шинэчлэлийн болон орчин үежүүлэх хөгжлийн бодлого олон улсаас ангид байж чадахгүй. Хятад улс гадаадад нээлттэй байх чиг шугамаа хэзээд баримталж, гадаадын тэргүүний техник, удирдлагын арга туршлага болон тусгай мэргэжлийн чадвартай хүмүүсийг байнга татан оруулж, өнөөгийн олон улсын банк санхүүгийн хямралтай үр ашигтай тэмцэж, эдийн засгаа тогтуунаар хөгжүүлэхэд оюуны дэмжлэг хүчтэй үзүүлэх болно гэжээ.

     Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар удирдан чиглүүлэх болон үйлчилгээний түвшнээ чармайн дээшлүүлж, гадаадын мэргэжилтэн нарт амьдрал ажлын сайн сайхан орчин ахуй ханган өгч, гадаадын мэргэжилтнүүдийг Хятад оронд сэтгэл санаа тайван тогтуун, амьдрал ахуйн талаар баяр баясгалантай, ажил үйлсдээ амжилт төгс байлгахаар чармайна гэжээ. /Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав/