Хятадын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаа ялдамд ХКН-ын төв хороо 22-нд Бээжинд намын бус зүтгэлтнүүдийн цагаан сарын хүлээн авалт хийж, Ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, бүх Хятадын аж үйлдвэр худалдааны салбаруудын холбооны удирдагчид болон нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн төлөөлөгчдийг урьж, цагаан сарын баярыг угтан тэмдэглэлээ. Үүнд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао оролцож чухал үг хэллээ.
Дарга Хү Жиньтао Ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, бүх Хятадын аж үйлдвэр худалдааны салбаруудын холбооны удирдагчид болон нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн өнгөрсөн нэг жилд гаргасан чухал хувь нэмрийг үнэлэн нотлоод, шинэ ондоо нэгдмэл фронтын ажил болон олон нам хамтран ажилласан байдлыг цаашид ахиулах талаар шинэ үзэл санал дэвшүүлсэн байна.\Урт-насан орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|