Хятадын Статистикийн үндэсний газрын 22-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2008 онд Хятадын үр тарианы нийт ургац 530 орчим сая тоннд хүрч, 2007 оныхоос 27 сая тн орчмоор нэмэгдэж, нэмэгдлийн хэмжээ нь 5.4 хувьд хүрч, таван жил дараалан үр тарианы элбэг ургац авсан байна.
Хятадын Статистикийн үндэсний газрын дарга Ма Жяньтан хэлэхдээ, 2008 онд Хятадын үр тарианы нийт ургац хураалт болон талбай нэгжийн ургац хураалт цөм түүхийн шинэ амжилт тогтоож, үр тарианы элбэг их ургац хураалт авсан явдал бол ер бусын амжилт юм. Банк санхүүгийн хямрал газар авч байгаа өнөө үед Хятадын хүн ард өөрийгөө хооллож чадаж байна гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|