Португалийн Ерөнхийлөгч Анибал Кавасо Силва 21-ний өдөр Лиссабонд Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечитэй уулзав.
Өнөөгийн олон улсын ээдрээ өөрчлөлт ихтэй үед Португалитай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг цаашид бэхжүүлэн, эдийн засаг худалдаа зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, банк санхүүгийн хямралыг хамтаар зохицуулж, хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг нэн өндөр шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байна гэж Ян Жечи хэллээ.
Хятад улс олон улсын үйл хэрэгт, ялангуяа олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар чухал нааштай үүрэг гүйцэтгэж байна. Хятадын эдийн засаг тогтвортой нэлээд түргэн өсөн нэмэгдэх нь Хятадад ашигтай, Хятад-Португалийн харилцаанд ашигтай төдийгүй, дэлхий дахинд ч тустай юм гэж Силва хэллээ.
Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Европт хийх гэж байгаа айлчлал нь Европ, Хятадын харилцааны хөгжлийг дорвитой ахиулах болно. Хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын дагуу, ойлголцлоо нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, айлчлал лавтай бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэж Ерөнхийлөгч Силва илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|