Хятадын Хэбэй мужийн Шижяжуан хотын Ардын дунд зэргийн шүүх 22-ны өдөр Саньлү маркийн хүүхдийн хуурай сүүний эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүст эхний таслалт хийж, Саньлү группийн Зөвлөлийн дарга байсан Тянь Вэньхуад насан турш нь хорих ял оноосон бөгөөд меламинетэй сүү үйлдвэрлэж, борлуулсан холбогдох хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ сонсгов.
Саньлү группийн үйлдвэрлэсэн меламинетэй хүүхдийн сүү зэрэг бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орсны дараа хэрэглэгчид, ялангуяа хүүхдийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг ноцтой хохироосон юм. \ Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|