Хятадын уламжлалт баяр-Цагаан сар удалгүй болох гэж байгаа үеээр, Хятадын төв санхүү тун саяхан 9 тэрбум гаруй юаний мөнгө санхүүжүүлж, амьдралын бэрхшээлтэй иргэдэд амьдралын тэтгэмж олгосон байна.
Сурвалжлагч Хятадын Сангийн яамнаас ойлгож мэдээлснээр, өнөөгийн байдлаар амьдрал нь ядуу зүдүү ард иргэдэд олгох эдгээр цагаан сарын тэтгэлгийн мөнгийг тэдний гарт бараг бүхнийг хүргэсэн юм байна.
Эдгээр мөнгийг амьдралын хамгийн наад захын баталгааны мөнгө авч байгаа хөдөө тосгон болон хотын оршин суугчид тэрчлэн хөдөө тосгоны асарч тэтгэх хүнгүй өндөр настад олгосон юм байна. Цагаан сар болохоос өмнө тэтгэмжийн мөнгийг тэдэнд заавал олгохыг батлахын төлөө орон нутгуудийн банк санхүү, иргэний засаг захиргааны ажил эрхэлсэн газрын ажилтан нар хөдөө тосгонд хүрэлцэн очиж, өрөх нэг бүр, хүн нэг бүрд хүргэж өгч байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Номин хянав.\
|