• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-23 17:01:16    
Их сургууль төгсөгчдийг ажлаар хангах бодлого боловсруулав

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Засгийн газар саяхан анхан шатны хот сууринд очиж ажиллах их сургууль төгсөгчдөд нийгмийн даатгалын болон амьдралын нөхвөр олгох, тэдний бие даан ажил үйлс эрхлэхэд хөнгөлөлттэй зээл олгох, жижиг дунд аж ахуйн нэгжид авч ажиллуулахыг дэмжих зэрэг холбогдох бодлогыг багтаасан их сургууль төгсөгчдийг ажлаар хангах бодлого боловсруулан гаргасан байна.

     Төрийн зөвлөлийн Тамгын газар үүнтэй холбогдуулан мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, өнөө олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөнөөс болж, их сургууль төгсөгчдийг ажлаар хангах дарамт их болсон байна. Олон газар олон салбарууд ажил хэрэгч үр ашигтай арга хэмжээ авч, их сургууль төгсөгчдийн ажлаар хангагдах зам сувгийг өргөтгөх хэрэгтэй гэжээ.

     Бүртгэлээс үзвэл, 2009 онд их дээд сургууль төгсөгчдийн тоо 6 сая 110 мянга гаруйд хүрч, 2008 оныхоос 9.3%-аар нэмэгдэнэ. Гэтэл 2008 онд их сургууль төгссөн 5 сая 600 мянган хүнээс 1 сая 500 мянга нь тогтвортой ажил олж чадаагүй юм байна.

     Төрийн зөвлөлийн Тамгын газраас мэдэгдэхдээ, 2009 оноос эхлэн 3 жилийн хугацаанд их сургууль төгсөөд ажлаар хангагдаагүй сая хүнийг зохион байгуулан аж ахуйн нэгжид дадлага хийлгэж, дээрх дадлага хийсэн оюутнуудаас сонгож ажилд авахыг урамшуулан дэмжих болно гэжээ.
\Гэрэлт орчуулж, Урангоо хянав\