• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-23 17:56:18    
Төвдөд 96 сая орчим юаний нөхвөр олгов

Синьхуа Агентлаг

      2008 онд Төвдөд байгалийн гамшиг олон удаа гарч, ард түмний амь нас, өмч хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан байна. Гамшигт нэрвэгдсэн хүн ардын үйлдвэрлэл амьдралын асуудлыг зохицуулахын төлөө, Төв засгийн газар Төвдөд байгалийн гамшгийн амьдралын нөхвөр болгон 95 сая 800 мянган юань санхүүжүүлсэн байна гэж сурвалжлагч Төвдийн Өөртөө Засах Районы Иргэдийн засаг захиргааны газраас мэдээлэв.

      2008 онд Төвдийн Жүнба, Даншүнгийн газар хөдлөлт, Лүнзи, Цүөна зэрэг газрын цагаан зуд зэрэг байгалийн гамшигт 2391 тосгон адил бус хэмжээгээр гамшигт нэрвэгдэж, гамшигт нэрвэгдсэн хүн ард 360 мянга орчимд хүрч, эдийн засгийн шууд гарз хохирол нь 530 сая юаньд хүрсэн байлаа. Байгалийн хүнд ноцтой гамшгийн өмнө Төвдийн орон нутгийн засгийн газар гамшигт нэрвэгдсэн ард олныг шилжүүлэн төвхнүүлж, Төв засгийн газрын олгосон нөхвөр болон олон давхаргын хүн ардын хандивлан мөнгө төгрөгийг ард олны амьдралыг батлахад зарцуулж, гамшигт нэрвэгдсэн газар нутагт их хэмжээний майхан, хөнжил, дулаан хувцас болон цагаан будаа, гурил, тос зэрэг гамшгаас авран туслах эд барааг яаралтай шилжүүлсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\