Хятадын нутагт орхигдсон химийн зэвсгээ түргэн устгах амлалтаа Японы засгийн газар журамлан гүйцэтгэхийг хүсэж байна гэж Хятадын ГХЯ-ын төлөөлөгч Жян Юй 23-ны өдөр илэрхийлжээ.
Японы Санеки Шнмбон сонин 23-ны өдөр нийтэлсэн мэдээлэлдээ ирэх гурван жилд Хятадын Харбалин даваанд орхигдсон химийн зэвсгээ устгах ажлаа тасалдуулж, орхигдсон химийн зэвсгийг устгах ажлын зардлыг ихээр багасгахаар Японы засгийн газар шийдсэн гэж тэмдэглэжээ. Жян Юй үүнд холбогдуулан тавьсан асуултад хариулж хэлэхдээ, энэ асуудлаар тодорхойлолт хийхийг Хятадын тал Японд шаардсан гэжээ.
Санеки Шнмбон сонины холбогдох мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй . Японы засгийн газар орхигдсон химийн зэвсгийг түргэн устгах ажлын явцын чиг шугам өөрчлөгдөөгүй юм гэж Японы тал тодорхой илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж,Урангоо хянав \
|