• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-24 17:41:22    
ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл цагаан сарын мэндчилгээний уулзалт хийлээ

Хятадын Олон Улсын Радио

    ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөл 24-ний өдөр Бээжинд цагаан сарын мэндчилгээний уулзалт хийлээ. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь нарын зэрэг нам төрийн удирдагчид нийслэлийн олон салбарын хүмүүстэй нэг тангхимд хуран цугларч, сар шинийн баяраа хамтаар тэмдэглэжээ.

     Уг уулзалтыг Хү Жиньтао даргалав. Тэрээр ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн өмнөөс бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэнд тэвшүүлж, Шянган, Аомэнь, Тайваний ах дүү нар бологн гадаадад оршин суугаа Хяьтадын харьяат нарт сайн сайхны ерөөл дэвшүүлж, Хятадын орчин үеийн байгуулалтыг дэмжсээр ирсэн олон улсын найрсаг хүмүүст чин сэтгэлийн баяр талархал илэрхийлсэн байна.

     Шинэ нэгэн жилд Хятад улс эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийн хурдыг хадгалах явдлыг эдийн засгийн ажлын тэргүүлэх үүрэг болгож, санхүүгийн идэвхтэй бодлого болон валютын зохих чөлөөтэй бодлого хэрэгжүүлж, дотоодын эрэлт хэрэгцээ ялангуяа хэрэглээг дорвитой өргөтгөн, эдийн засгийн бүтцэд стратегийн чанартай тохируулалт хийх, хөгжлийн хэлбэрийг өөрчлөх ажлыг хүчтэй ахиулж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэн гадаадад нээлттэй төвшнөө дээшлүүлж, ард иргэдийн амьдралыг дорвитой баталгаажуулан, арга бүхнийг сүвэгчлэн ажлын байраар хангах боломжийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааны системийг түргэн төгөлдөржүүлж, ард иргэдийг амьдралдаа нэн итгэлтэй болгоно гэж уг уулзалт дээр Ерөнхий сайд Вэнь Жябао илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\