Хулсны баавгай "Туань туань" болон "Юунь юунь" 24-ний орой Тайвэй хотын амьтны хүрээлэнд анх удаагаа Тайваний ард түмэнтэй золгов. Өнчин хүүхдийг асрах газрын болон ядуу амьдралтай гэр бүлийн 500 хүүхэд анхны азтай үзэгчид болж үзэн сонирхжээ.
Тайваний удирдагч Ма Инжиү, Хятадын Гоминдан намын хүндэт дарга Лянь Жань нарын зэрэг хүүхдүүдийн хамт хулсны баавгайг үзэн сонирхож, хамтаар сар шинийн баярыг тэмдэглэжээ.
Ма Инжиү хэлэхдээ, одоогоор хулсны баавгай нь дэлхийн хэмжээнд 1600-гаадхан үлдээд байна. Тайвэй хотын амьтны хүрээлэн нь хулсны баавгайг арчлан тэжээх ажиллагаанд азаар оролцож байгаа нь хэцүү сорилтод нүүрлэсэн төдийгүй мөн арчлан тэжээх техникийн дэлхийн төвшнийг харуулах болно гэжээ.
2008 оны 12-р сарын 23-д Эх газраас Тайваньд бэлэглэсэн хулсны баавгай "Туань туань" болон "Юунь юунь" Тайваньд ирж Тайвэйгийн шинэ байртаа орсон юм. Нэг хугацааны дасаж зохицсоны дараа өнөө уг хоёр хулсны баавгайн байдал сайн байгаа юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|