• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-26 15:39:13    
Гадаад орнуудад сурч байгаа оюутнуудад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын билгийн улирлын сар шинийн баяр болж байгаа үеэр, БХАТИХ-ын Байнгын Хорооны орлогч дарга, Европ-Америкт суралцагсдын нийгэмлэгийн дарга, ноён Хань Чидэ 26-ны өдөр манай радиогоор дамжуулан, гадаад орнуудад сурч байгаа оюутнууд болон тэдний төрөл саданд мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэв.

      Хань Чидэ хэлэхдээ, саяхан өнгөрсөн 2008 онд гадаад орнуудад сурч байгаа оюутнууд эх орныхоо ард түмэнтэй сэтгэл санаагаа нэгтгэн, хүндрэл бэрхшээлийг хамтаар туулсан нь дотоод гадаадын охид хөвгүүдийн цус махны барилдлагатай, сэтгэл санаа нягт холбоотой байдгийг харуулсан байна. 2009 он бол Хятад улс олон улсын эдийн засгийн ээдрээнт байдалтай тэмцэж, эдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлийн байдлыг хадгалах зангилаагийн жил юм гэжээ. Эх орондоо буцан ирж ажил үйлс бүтээх, эх орондоо үйлчлэх хүсэл эрмэлзлээ нааштай практикт хэрэгжүүлэн, шинжлэх ухаанчаар хөгжих, нийгмийн хөгжил дэвшлийг ахиулахад хувь нэмрээ оруулахыг тэрээр гадаад орнуудад сурч байгаа оюутнуудад хүслээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\