• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-26 16:50:39    
Хувьсгалын голомт-Жин Ганшаньд Хү Жиньтао ард иргэдтэй сар шинийн баяраа хамтаар тэмдэглэжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга Хү Жиньтао Хятадын хувьсгалын голомт--Жянши мужийн Жин Ганшань хотод тусгайлан хүрч, орон нутгийн ард иргэдийг эргэн үзэж, сар шинийн баяраа хамтаар тэмдэглэлээ.

      Хү Жиньтао улаан армийн ахмад дайчидтай яриа уулзалт хийх үед, тэдний амьдрал ахуйн байдлыг нь анхааран халамжилж,болгоон тохинуулсан байна. Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын эдийн засгийг тогтвортой түргэн хөгжүүлж, чинээлэг амьдралтай нийгмийг тал бүрээр байгуулахад тус төхөм үзүүлэхээр Хятадын ард түмэн чармайн ажиллаж байна. Хятадын ард түмэн даралт дарамтыг хөдөлгөх хүчин болгож, хүндрэл бэрхшээлийг ялан давж, Хятадын онцлогтой социалист нийгмийн ажил үйлсээ урагш ахиулахаар чармайх болно гэжээ.

     Хү Жинтао бас орон нутгийн сүпермаркетрээр орж, зах зээлтэй танилцжээ. Олон төрлийн бараа хангаж, үнэ ханшийг нь тогтвортой байлгаж, ард иргэдийн сэтгэл ханамжтай бараагаар үйлчлэх хэрэгтэй гэж сүпермаркетын ажилтнуудад тэрээр захисан байна. Хү Жинтао бас сар шинийн баярын хугацаан дахь орон нутгийн цахилгаан эрчим хүчний хангамжийн байдлыг нарийн ойлгож, цахилгаан эрчим хүчний хангалгыг баталгаажуулж, ард иргэд амар амгалан байдалд сар шнийн баяраа өнгөрүүлэхийг батлах хэрэгтэй гэж шаардсан байна.

      Дарга Хү Жиньтаог орон нутгийн ард иргэд халуунаар угтацгаасан байна. Жин Ганшань бол Хятадын хувьсгалын голомт нутаг, тэндэхийн ард түмэн Хятадын хувьсгалын ялалт хийхэд асар их хувь нэмэр оруулсан юм. Хувьсгалын голомт район болон голомт районы ард түмнийг нам, засгаас маш их анхааран халамжилж, хөгжилд нь цаашид улам их дэмжлэг туслалцаа үзүүлж, ард түмний амьдрал ахуйн төвшнийг нэн дээшлүүлнэ гэжээ. /Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав./