Өнөөдөр Хятадын билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн. Вэньчуаний онц их газар хөдлөлтийн дараа, Сычуаний ард иргэд сар шинийн анхны баяраа тэмдэглэж байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао хүнд гамшигт нэрвэгдсэн Сычуаний орон нутгийн ард иргэдтэй хамтаар 24, 25-ны өдөр сар шинийн баяраа тэмдэглэсэн байна.
Вэнь Жябао хүнд гамшигт нэрвэгдсэн 3 тосгоны иргэдийн гэр өрхөд зочилж золголт хийжээ. Алс ирээдүйн үүднээс ажил үйлдвэрлэлээ сайн зохицуулж, сайхан аж төрөх хэрэгтэй гэж хүмүүсийг зоригжуулсан байна. /Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав./
|