• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-28 17:15:34    
Хятадын өмнөд туйлын Күнь лүнь станц байгуулагдсанд Хү Жиньтао баяр хүргэлээ

Синьхуа Агентлаг

      Хятадын өмнөд туйлын дотор газрын эрдэм шинжилгээний анхдагч станц болох Күнь лүнь станц 27-ны өдөр байгуулагдав. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадын өмнөд туйлын шинжилгээний ангид цахилгаан илгээж, Күнь лүнь станц байгуулагдсанд цогтой халуун баяр хүргэсэн байна.

      Баярын цахилгаандаа Хү Жиньтао Хятадын өмнөд туйлын Күнь лүнь станц байгуулахад онц хувь нэмэр оруулсан шинжилгээний бүх бүрэлдэхүүнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сар шинэдээ аз жаргалтай, эрүүл энх байж, ажлын өндөр амжилт олохыг ерөөсөн байна.

      Хятадын өмнөд туйлын станц байгуулагдсан нь хүн төрөлхтөн өмнөд туйлын далд нууцыг хайн олоход Хятад улс бас томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд Хятадын өмнөд туйлын эрдэм шинжилгээний судалгааны ажлын салбарыг нээх болно гэж тэрээр тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/